“Чингис хаан" олон улсын нисэх буудлыг 4 одоор үнэлэв
Чихэнд чимэгтэй
2024-02-05
Нисэхийн салбарын судалгаа, үнэлгээний “Skytracks” байгууллагаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд дөрвөн од өгчээ. Энэ нь дэлхийд нэр хүндтэй нисэх буудал хэмээн хүлээн зөвшөөрч буй үнэлгээ бөгөөд Монголын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. Их Британи улсын Лондон хотод төвтэй уг байгууллага 1989 онд байгуулагдаж, нисэх буудлын терминалын дизайн, зорчигч, үйлчлүүлэгчид рүү чиглэсэн бүтээгдэхүүн, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага, засвар үйлчилгээ зэрэг 800 гаруй нарийвчилсан үзүүлэлтээр шинжилж, 1-5 оноогоор үнэлдэг байна. Монголын нисэх буудал "Дөрвөн од" зэрэглэлийг хангаснаар Франкфурт, Сиднэй, Лондонгийн томоохон эдгээр үзүүлэлтээрээ нисэх буудлуудтай эн зэрэгцэж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.