images

Зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 ясыг Монгол руу буцаана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-05


   АНУ-ын холбогдох байгууллага зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хамтран судлахаар Монгол улсад албан ёсоор хүлээлгэн өгөөд байна. Уг олдворуудыг Улаанбаатар хот руу ойрын хугацаанд тээвэрлэхэд бэлэн болжээ. Манай улсын Засгийн газраас соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэн хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Засгийн газар, хоёр улсын Элчин сайдын яамтай хамтран дээрх ажлыг хэрэгжүүлээд байна. АНУ-д хууль бусаар аваачсан Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэлтэй. Энэ удаагийн олдворуудын дунд үлэг гүрвэлийн Tyrannosauridae-ын төрөлд хамаарах Alioramus хэмээх зүйлийн яс ч багтаж байгаа гэнэ. Alioramus нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог төдийгүй энэ яс өмнө нь олдож байсан ижил төрлийнхөөсөө хамгийн сайн хадгалагдсанаараа онцлог ажээ. АНУ Монгол руу зургаа дахь удаагаа олдвор буцааж байгаа нь энэ бөгөөд нийт 70 гаруй динозаврын яс Монголд ирүүлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.