Хэнтий: Шилдэг таван багшийг 5-25 сая төгрөгөөр шагнажээ
Чихэнд чимэгтэй
2024-02-02
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа цэцэрлэг, сургуулийн багш нарын дунд “Шилдэг багш” шалгаруулах болзолт уралдаан зарлажээ. Тус уралдаан өнгөрсөн есдүгээр сард эхэлж нийт гурван үе шаттай явагдсан байна. Эхний шатанд нийт 197 багш бүртгүүлснээс II шатанд 86 багш шалгарчээ. Үүнээс гуравдугаар шатанд тэнцсэн багш нар мэргэжил, ур чадварын шалгалт өгсөн аж. Уралдааны шагналын сан нийт 75 сая төгрөг байсан бөгөөд шилдэг таван багшийг 5-25 сая төгрөгөөр урамшуулсан бол сүүлийн шатанд шалгарсан 21 багшид тус бүр 500 мянган төгрөг олгожээ. Багш нарын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ур чадварыг нь бодитоор үнэлэх, харилцан туршлага солилцох энэхүү ажлыг Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион явуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.