images

Монгол хүү олон улсын тусгай Олимпын элчээр ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-02


   Монголын тусгай Олимпын хорооны тамирчин Батбаярын Ерөөлт Дэлхийн тусгай Олимпын хорооны тэргүүн асан Саргент Шрайверын нэрэмжит элчээр сонгогджээ. Дэлхийн тусгай Олимпын хорооны одоогийн тэргүүн Тим Шрайвер өчигдөр олон улсад ажиллах элч төлөөлөгчдийн нэрсийг зарласны дотор монгол хүү багтсан юм. Ингэснээр тэрбээр ирэх дөрвөн жилийн хугацаанд эх орондоо төдийгүй дэлхий даяар тусгай Олимпын үйл ажиллагааг сурталчлан таниулах, оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрхийг хамгаалах үүрэг хүлээж байна. Өдгөө 21 настай Б.Ерөөлт хүү СУИС-д суралцдаг бөгөөд аутизмтай ч 10 настайгаасаа хойш ширээний теннисээр хичээллэж, Азидаа тэргүүлэх тамирчин болсон төдийгүй усанд сэлэлтийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаануудад оролцдог байна. Мөн 13 жилийн турш, сурч эзэмшсэн хөгжим буюу төгөлдөр хуурын тоглолтыг өнгөрсөн онд хийжээ. Түүнтэй зэрэгцэн тусгай Олимпын хорооны элчээр Ирланд, Канад, Аргентин, Шинэ Зеланд, Небраска, Малта, Гуатемала, Өмнөд Африк, Оман зэрэг улсын тамирчид ажиллана. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.