images

Гэмтлийн эмнэлгийн ажилчид дохионы хэл сурав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-02


   Гэмтэл согог судлалын үндэсний төв сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нараа дохионы хэлний анхан шатны сургалтад хамруулжээ. Тус сургалтыг дохионы хэлний орчуулагч багш Б.Саранчимэг удирдан явуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал харилцааны суурь мэдлэг, зайлшгүй анхаарах зааварчилгаа, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн байна. “Шидэт гар” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан хоёр өдрийн сургалтад нийт 56 хүн хамрагдсан бөгөөд тэд бүгд мэргэшлийн сертификаттай болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.