ХБНГУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчилна
Чихэнд чимэгтэй
2024-02-01
Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер манай улсад айлчлахаар болсныг Засгийн газраас мэдээллээ. Тэрбээр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар манай улсад айлчилж байсан бөгөөд энэ сарын 7-8-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцах ажээ. Мөн айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Монгол улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.