Өвөр Монголоос хэсэг булш илрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-31
Өвөр Монголын мужийн түвшний Хорингэр хотоос МЭӨ 475-221 оны дайтаж буй төр улсын үед хамаарах суваг шуудуугаар хүрээлсэн хэсэг булш илрүүлжээ. Археологийн малтлагын үеэр 64 булш, шаазан, хүрэл, төмөр, хаш, чулуун соёлын дурсгалт олдвор 100 гаруйг олсон байна. Археологчид шуудуугаар хүрээлсэн 20 булшны 13-ынх нь шуудууны гүн 25-40 см байгааг тогтоов. Улмаар булшны хэлбэр, оршуулгын эд зүйлд үндэслэн одоогоос 2300-2200 жилийн өмнөх дурсгалт газар хэмээн үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.