Монголын эмэгтэй цаначид 46, 49 дүгээрт хурдаллаа
Чихэнд чимэгтэй
2024-01-31
Өмнөд Солонгос улсад болж буй "Канвон-2024" залуучуудын өвлийн Олимпын эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын уралдаан 7.5 км-ийн зайд боллоо. Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү уралдаанд 78 тамирчин уралдахад Финландын Н.Карппелин 22:19.06 амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүжээ. Тэгвэл манай улсаас тус төрөлд оролцсон Н.Нандинцэцэг 26:43.04 минутаар 46 дугаар байранд орсон бол Ж.Уянга 27:11.08 үзүүлэлтээр 49 дүгээрт жагслаа. Харин эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаанд манай хоёр тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн нар өрсөлдөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.