images

Хүндийн өргөлтийн Азийн аваргад Монголын 14 тамирчин өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-31


   Узбекистаны Ташкент хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-ны өдрүүдэд болно. “Парис-2024” зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, 64 кг-д Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа хангаад байна. Монголын хүндийн өргөлтийн тамирчид өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн ангилалд есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСУХ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.