Англи руу дугуйтай аялж буй Б.Очирваань Унгарт монголчуудтай уулзав
Чихэнд чимэгтэй
2024-01-31
Хөлбөмбөг сонирхогч монгол залуу Б.Очирваань арван хэдэн наснаасаа үзэж өссөн "Манчестер” багийн тоглолтыг дэргэдээс нь үзэхээр Улаанбаатар хотоос Английн Олд Траффорд руу дугуйгаар аялж байгаа билээ. Өнгөрсөн оны тавдугаар сард гэрээсээ гарсан тэрбээр 15 дахь улс буюу Унгарын Будапешт хотод очоод байна. Залуу аялагч очсон газар орондоо ажиллаж амьдарч буй монголчуудтай уулзаж яваа юм. Иймд Будапешт хотод Монголын “Зола Брос” циркийг үүсгэн байгуулагч ах дүү Б.Золбаяр, Б.Золбаясгалан нартай уулзжээ. Мөн тэд “Есөн өрлөг” хамтлагийг Будапешт хотын төв циркт тоглоход нь очиж үзсэн байна. Б.Очирвааныг Иран улсад явж байхад нь циркийн хамтлагтайгаа Швейцар улсад аялан тоглолттой явсан Б.Золбаясгалан анх түүнтэй холбогдон уулзах санал тавьжээ. Улмаар Швейцарт ирж таарвал өөрсдийн тоглолтыг үзэх урилга өгсөн байна. Түүнчлэн дугуйтай аялагч Будапешт хотод гэр бүлээрээ амьдардаг монгол залуу Б.Манлайбаатартай уулзаж, өглөөний цайгаар дайлуулжээ. Б.Манлайбаатар нь “Mongolian Dad in Hungary” Фейсбүүк хуудсаараа Унгарт амьдарч буй монголчуудад хэрэгтэй мэдээллийг нь хүргэдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.