Өмнөговь: Малчны хотонд кесар хагалгаа хийж, жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ
Чихэнд чимэгтэй
2024-01-30
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар яаралтай дуудлагаар малчны хотонд ажиллаж, жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн 17 цагт тус аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багаас ирсэн дуудлагын дагуу хагалгааны баг очиход 20-21 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүнд, их хэмжээний цус алдсан байжээ. Улмаар түргэн тусламжийн баг эхэс ховхролтой, жирэмсний хожуу хугацааны бүрэн бус зулбалттай гэсэн онош тавьсан байна. Тиймээс газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлэн яаралтай кесар мэс ажилбарт оруулжээ. Хагалгааны багт Өмнөговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхдэлгэр, мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэний жолооч Мөнхбаяр нарын бүрэлдэхүүн багтсан бөгөөд тэд малчны хотонд нөхцөл байдал хүнд байсан ч эхийн амийг авран хамгаалж чаджээ.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн БОЭТ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.