images

Бээжин: Нисэх, сансар судлалын их сургуульд монгол оюутнуудыг сургана  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-30


   Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ сарын 26-ны өдөр Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөнтэй уулзаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хоёр талын төлөөлөгчид Бээжин хотноо нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монголын зам, тээврийн салбар, тэр дундаа нисэхийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, оюутнууд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжийг бүрдүүллээ. Хятадын нисэх, сансрын чиглэлээр 8 их, дээд сургууль, судалгааны газруудыг 1952 онд нэгтгэснээр Бээжингийн нисэх, сансар судлалын их сургууль байгуулагджээ. Улмаар агаар, сансрын орон зайн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дэлхийд нэгдүгээр зэрэглэл, тээврийн шинжлэх ухаан, технологи болон эрчим хүчний инженерийн чиглэлээр эхний 50-д багтдаг шилдэг их сургуулиудын нэг болжээ. Тус сургууль нь Хятадын Засгийн газарт үйлчилгээ үзүүлж, улс орны стратегийн томоохон хэрэгцээг удирдамж болгон ажилладаг бөгөөд инновацын элементүүдийг технологид нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр иржээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.