Жюү жицүгийн өсвөрийн улсын аваргууд тодров
Чихэнд чимэгтэй
2024-01-29
Монголын жюү жицүгийн холбооноос 2024 оны насанд хүрэгчдийн 14, өсвөр үеийн 12, Мастерс ангиллын 10 дахь удаагийн УАШТ-ийг зохион байгууллаа. Тэмцээн хоёр өдрийн турш явагдаж өндөрлөсөн бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 41 академи, клубын 1000 гаруй тамирчин оролцсон байна. Мөн энэ удаа ОХУ, АНУ, БНСУ-ын баг тамирчдын төлөөлөл ирж өрсөлджээ. Өсвөрийн тамирчдаас хөвгүүдийн 27 кг жинд Б.Мөнх-Эрдэнэ, 30 кг жинд А.Түвшинбаяр, 55 кг жинд Ц.Баттөр нар алтан медаль хүртсэн бол охидын 22 кг жинд Д.Нандин-Эрдэнэ, 44 кг жинд А.Ариунзул, +78кг жинд Д.Үүрцайх нар алтан медаль хүртэж, улсын аварга боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.