images

Германд цагаачилсан украин залуу мэргэжлийн сүмогийн доод зиндаанд түрүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   Мэргэжлийн сүмо бөхийн зургаан зиндааны доороосоо хоёр дахь нь болох жонидан зиндаанд Украины сүмоч Аонишики түрүүллээ. Одоо 19 настай, 180 см өндөр, 125 кг жинтэй тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард хамгийн доод жонокүчи зиндаанд мөн түрүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэр мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхлээд нэг ч өвдөг шороодолгүй 14 даваад байна. Аонишики 2022 оны дөрөвдүгээр сард Японд очиж Ажигава дэвжээний бөх болоод найман сар болжээ. Түүний гэр ОХУ, Украины дайны улмаас сүйдэж гэр бүлийнхэн нь Герман руу цагаачилсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.