images

Үндэсний урлагийн их театрын дуучид тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-29


   Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Сар шинийн баярыг угтаж "Ардын дуу мину" тоглолт хийхээр болжээ. Тэд ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд Монгол үндэстний дуун их сан хөмрөгөөс дээжлэн хүргэх ба “Ардын дуу мину I, II” кино концертод дуулагдсан үндэстэн угсаатны дуунуудаас толилуулах ажээ. Тоглолтод Уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуу ангийг төгссөн Г.Энхбаатар, Ч.Бадамханд, Д.Дугармаа, хөөмийч З.Батбаяр, дуучин Б.Бямбадорж тэргүүтэй уран бүтээлчид оролцоно. Мөн Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Тоглолтын тасалбар 40-60 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.