Хилийн цэргийн мэргэн буудагч лазер гүйлтийн улсын аварга болов
Чихэнд чимэгтэй
2024-01-29
Холбоодын нэгдсэн УАШТ-ий нэг төрөл Лазер гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлах ахлагч Б.Давааням түрүүллээ. Тэрбээр "Энэ тэмцээнд анх удаа оролцож түрүүллээ. Хэдийгээр бид галт зэвсэгтэй харьцаж сурсан ч лазер буугаар буудах огт өөр юм байна. Гүйж ирээд амьсгаа өндөр байхдаа буудахад хэцүү байлаа. Гэхдээ маш их хичээсэн. Улсын аварга болсондоо баяртай байна" хэмээн ярьжээ. Харин эрэгтэйчүүдийн элит ангилалд 0303 дугаар ангийн ахлах ахлагч Э.Төртогтох хоёр дахь удаагаа түрүүлжээ. Тэрбээр 20 байг алдалгүй онох, 3000 метр гүйх даалгавраа 10:43:11 минутад амжилттай гүйцэтгэсэн байна. Тэгвэл эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд залуу тамирчин А.Билэгт түрүүлжээ. Энэ тэмцээн нь Laser-run буюу тамирчид гүйх явцдаа лазер гар буугаар өгөгдсөн зайд бууддаг, манай улсад шинээр хөгжиж буй спорт бөгөөд хоёр дахь удаагийн энэ тэмцээн сонирхогчдын, насанд хүрэгчдийн, элит гэсэн ангиллаар зохион байгуулагдаж 63 тамирчин оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.