Японд гадаадын хоёр сая иргэн ажиллаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-01-26
Хүн амын насжилт, ажиллах хүчний хомсдолоос үүдэн Японд ажиллаж буй гадаадын иргэд өнгөрсөн онд 2,04 сая болж өмнөх оныхоос 226 мянга буюу 12.4 хувиар нэмэгдсэн талаар Хөдөлмөрийн яам нь өчигдөр мэдээлсэн байна. Ингэснээр тус улсад гадаад ажилчдын тоо анх удаа хоёр саяыг давлаа. Харин нийт гадаад ажилчдынх нь 25.3 хувь (518 мянга) вьетнам, 19.4 хувь (397 мянга нь) хятад, 11.1 хувь (226 мянга) филиппин, 7.1 хувь (145 мянга) балба хүн ажээ. Визний ангиллаар авч үзвэл, инженер 596 мянга, техникийн дадлагажигч 412 мянгад хүрсэн бөгөөд гадаад ажилчдын олонх буюу 542 мянга нь Токио хот, 212 мянга нь Аичи, 142 мянга нь Осака мужид ажилладаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.