images

Өмнөговийн ахмадууд хоббигоороо үзэсгэлэн гаргажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-25


   Өмнөговь аймгийн ахмадууд санаачлагаараа нэгдэн "Хобби" үзэсгэлэн гаргажээ. Тус үзэсгэлэнд мөнгөн дэвсгэрт, зоос, хундага, оёдлын хэрэгсэл, савны бөглөөгөөр хийсэн сувинер, зураг урлал, нэхмэл зэрэг төрөл бүрийн бүтээлийн цуглуулгаас гадна өөрсдийн урласан дээл хувцас, уран бүтээлүүдээсээ дэлгэн тавьсан байна. Улмаар өчигдөр тус аймгийн Чөлөөт ахмадын холбооноос онцлох бүтээлүүдийг шалгаруулан эздэд нь батламж, мөнгөн шагнал гардуулжээ. Мөн энэ үеэр ахмадууд харилцан туршлага солилцож, нэг нэгэндээ урам хайрласан нэг өдрийг өнгөрүүллээ хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.