Хятадад KFC түргэн хоолны сүлжээний 10 мянга дахь салбар нээгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-25
АНУ-ын KFC түргэн хоолны сүлжээ Хятадад хамгийн анх 1987 оны 11 дүгээр сарын 12-нд нээгдэн тус улс дахь анхны Барууны хоолны газар болж байжээ. Тэгвэл 36 жилийн дараа 10 мянга дахь салбараа нээсэн нь дэлхийн хамгийн том салбар болов. Нийт 500 хүний багтаамжтай гурван давхар KFC хоолны газрын нээлтийн өдөр цастай байсан ч олон хүн гадаа нь дугаарлан зогссоор үйлчлүүлсэн байна. Хятад дахь KFC сүлжээгээр давхардсан тоогоор жилд нэг тэрбум хүн үйлчлүүлдэг аж. Уг сүлжээг улсдаа нэвтрүүлсэн “Yum China” компанийн гүйцэтгэх захирал Жой Ват байгууллагынхаа амжилтын нууцыг зах зээлийн итгэлтэй байдал, их хэмжээний хөрөнгө оруулалт гэсэн бөгөөд хоол үйлдвэрлэлийн салбарын хамгийн чухал зүйл нь эдийн засаг, хүн амын хэмжээ болохыг онцолжээ. Улмаар тус компани 2026 он гэхэд хэрэглэгчдийнхээ тоог тавин хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Мөн сүүлийн салбартаа хиймэл оюун ухааны “MenuX” хоолын цэс нэвтрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.