Шавар дайчид мөсөн хөшөө болов
Анд нөхдийн мэдээ
2024-01-25
Хятадын Хармөрөн мужийн Харбин хотын цас мөсний оронд Цинь Шихуандын бунханаас олдсон шавар дайчдыг дуурайлгасан гурван мөсөн хөшөө босгожээ. Энэ хөшөөг хийсний учир нь хэд хоногийн өмнө хиймэл оюун ухаанаар бүтээсэн “Харбин дахь мөсөөр урласан шавар дайчид” гэсэн хэд хэдэн зураг өмнөд хөршийн цахим сүлжээнд газар авсан байна. Улмаар энэ үйл явдлаас санаа аван мөс урлаачид хоёр хоногийн дотор гурван дайчны хөшөөг урласан аж. Ингэхдээ Шаньси муж дахь Ши-ань хотын музейд буй шавар дайчидтай ижил хэмжээний энгийн, өвдөглөсөн харваач, дунд түвшний захирагчийн хөшөө тус бүр нэгийг бүтээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.