images

Хаяао Мияазакигийн “Алтан бөмбөрцөг” шагналт анимэ “Оскар”-т нэр дэвшлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-24


   96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд оролцох, "Оскар"-ын шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг өчигдөр зарласан билээ. Тэгвэл шилдэг анимийн төрөлд Японы алдарт найруулагч Хаяао Мияазакийн “The Boy and the Heron” анимэ өрсөлдөж байна. Тэрбээр уг киногоороо 81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагналыг оны эхээр хүртсэн юм. Х.Мияазаки 2003 онд “Spirited Away” киногоороо “Оскар”-ын шагнал хүртсэн бол 1997 онд бичиж найруулсан "Princess Mononoke” хүүхэлдэйн кино нь 70 дахь удаагийн "Оскар"-т анх удаа Японоос нэр дэвшсэн түүхтэй. Мөн түүний 2004 онд бүтээсэн "Howl’s Moving Castle”, 2013 онд тэтгэвэртээ гарсныхаа дараа продюсерээр ажилласан "The Wind Rises" анимэ нь тус шагналд нэр дэвшиж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.