images

Хөвсгөл: Уралдаанч хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйд анхаарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-24


  Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсныг МОНЦАМЭ агентлаг өнөө өглөө мэдээллээ. Тус санамж бичигт уяачдын болон уралдаанч хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ хамтын ажиллагаа нь Засгийн газрын 322 дугаар тогтоол "Эрүүл шүд" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг гэнэ. Тэгвэл тус холбоод энэ сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн уралдаанч хүүхдүүдийг шүдний үзлэг, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Мөн хаврын уралдаан эхлэхээс өмнө хүүхдүүдийг дахин үзлэгт хамруулж, шүдийг нь эмчлэх ажээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоонд бүртгэлтэй 2000 гаруй уяач, 1400 гаруй уралдаанч хүүхэд байдаг байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.