images

18 мянган малчин отор хийж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-24


   Монгол орны 90 хувийг 60 см хүртэлх зузаан цас дарсны улмаас 18800 малчин 7.8 сая толгой малтай отор хийж байна. Иймд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн малчдад төрийн, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр отрын штаб байгууллаа. Тодруулбал, Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан,  Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул суманд хүний болон малын эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын бүрэлдэхүүн бүхий отрын штаб ажиллаж байна. Мөн 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн малчдад улсын нөөцөөс 9.1 сая тонн малын тэжээл 50 хувийн хямдралтай үнээр олгожээ. Өнгөрсөн онд манай улс 64.7 сая мал тоолуулсан ч он гарсаар 177 мянга нь үхсэн юм. Иймд малчдаас мах худалдан авах ажлыг эрчимжүүлэв. Өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 21 аймгаас худалдах, хүнсэнд хэрэглэх зорилгоор 39.5 мянган тонн мах авч нийслэл, аймаг, сумдад нийлүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.