Энэ онд Хятад улс Монгол, Орос, Индонезоос нүүрс их авна
Анд нөхдийн мэдээ
2024-01-24
Хятадын Гаалын ерөнхий газар өнгөрөгч 2023 онд тус улс Австралиас 52.47 сая тонн нүүрс худалдаж авсныг зарлалаа. Өөрөөр хэлбэл, 2022 онтой харьцуулахад 2.17 тонн нүүрс илүү худалдаж авсан байна. Зах зээл шинжээчдийн дунд энэ онд ч тус хоёр улсын худалдаа мөн ийм хэмжээний байх нь гэсэн таамаг төрүүлээд байгаа юм. Мөн Хятадын дотоодын ханган нийлүүлэгчид нүүрсний импорт хийдэг орнуудаа төрөлжүүлэх, зах зээлийн үнэ, хангамжаа тогтворжуулахын тулд Монгол, Орос, Индонезоос нүүрс авах сонирхол илүүтэй байгааг онцолжээ. Өмнөд хөршийн нүүрсний зах зээл судлаачдын дүгнэснээр Хятадын дотоодын нүүрснээс гадаадынх илүү хямд байсан тул өнгөрсөн оны эхнээс тус улсын компаниуд импортоор нүүрс худалдаж авах сонирхол их байжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын нүүрсний үнээ тогтворжуулахын тулд гадаадаас их хэмжээний нүүрс худалдаж авсан байна. Энэ хандлага 2024 онд ч хэвээр байж тус улс 500 сая тонн орчим нүүрс гаднаас авч магадгүй гэнэ. Өнгөрсөн онд Хятадын нүүрсний импортын хэмжээ 373 тэрбум юань буюу 52.41 тэрбум доллар болж өмнөх жилээсээ 29.6 хувиар нэмэгдсэн байна. Гол нүүрс нийлүүлэгч орнууд нь Авсрали, Орос, Монгол, Индонез, Энэтхэг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.