Өвөр Монголын ДНБ 7.3 хувиар нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-24
Хятадын муж, өөртөө засах орнуудаас 12 нь өнгөрөгч ням гарагт 2023 оны эдийн засгийн тайлангаа танилцуулжээ. Дээрх мужуудын ес нь улсынхаа эдийн засгийн дундаж өсөлтийг давснаас тав нь шинэ дээд амжилт тогтоосон байна. Тухайлбал, Шаньдун муж 9.21, Сычуань муж 6.01, Хөнань муж 5 их наяд юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан буюу ДНБ-ээрээ улсдаа тэргүүлжээ. Харин Өвөр Монголын ДНБ өмнөх оныхоосоо 7.3 хувиар өсөж Хятадын дундаж болох 5.2 хувийн өсөлтийг даруй гүйцсэн байна. Өөрөөр хэлбэл, тус улс ДНБ-ий өсөлтөө таван хувьд хүргэх зорилгоо өнгөрөгч онд биелүүлжээ. Сонирхолтой нь, 2023 оны дөрөвдүгээр улиралд буюу өвөл Хэбэй, Бээжин, Чончин, Өвөр Монгол, Жилин, Хөнаньд ДНБ өмнөх гурван улирлаасаа илүү огцом нэмэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.