images

Өвөр Монголын гадаад худалдааны эргэлт 27.32 тэрбум долларт хүрчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-24


   Өвөр Монголын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 196.53 тэрбум юань буюу 27.32 тэрбум доллар болжээ. Ингэснээр экспорт, импортын хэмжээ нь жилийн өмнөхөөсөө 30.4 хувиар нэмэгдэн уг амжилтад анх удаа хүрсэн байна. Хөххотын Гаалийн газрын мэдээлснээр экспорт нь 78.57 тэрбум юань болж өмнөх жилээсээ 28.1, импорт нь 117.86 тэрбум юань болж 2022 оноос 32 хувиар нэмэгджээ. Нийт гадаад худалдааны эргэлтийнх нь 77.4 хувийг эзлэх 152.21 тэрбум юанийн худалдааг "Нэг бүс-нэг зам"-д нэгдсэн орнуудтай хийсэн гэнэ. Тухайлбал, Монгол улстай хийсэн худалдаа нь 66.9 тэрбум юань болж өмнөхөөсөө 50.7 хувиар нэмэгдсэн бол 34.66 тэрбум юанийн худалдааг Оростой хийжээ. Мөн анх удаа 100 сая тонн ачаа боомтоороо нэвтрүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.