Японы гүнж Улаан загалмай нийгэмлэгт ажиллана
Анд нөхдийн мэдээ
2024-01-23
Японы эзэн хаан Нарүхитогийн ганц охин, гүнж Айко их сургуулиа төгссөнийхөө дараа дөрөвдүгээр сараас эхлэн улсынхаа Улаан загалмай нийгэмлэгт ажиллахаар болсныг Эзэн хааны мэдээллийн агентлагаас мэдээллээ. Тэрбээр үргэлж нийгмийн чиглэлээр ажиллах сонирхолтой байсан бол түүний ээж хатан Масако Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч ажээ. Айко гүнж шинэ ажлынхаа тухай “Нийгэмлэгийн гишүүн болсноо ухамсарлаж хичээнгүйлэн ажиллаад хүмүүст жаахан ч болов тус нэмэр болно хэмээн найдаж байна” гэсэн байна. Мөн гүнж тус нийгэмлэгтэй хөдөлмөрийн гэрээгээ байгуулсныг Токиогийн Улаан загалмайн төвөөс мэдээллээ. Харин аав, ээж нь охиноо нийгэмлэгийн гишүүдийн адил өсөн хөгжиж, хичээнгүй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлжээ. Гакүшюүин их сургуулийн япон хэл, уран зохиолын ангийн төгсөх курсийн оюутан Айко гүнж өнгөрөгч 12 дугаар сард вака шүлгийн сэдвээр бакалаврын дипломын ажил бичсэн бөгөөд удахгүй төгсөх билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.