Б.Нарантуяа Бельгийн нээлттэй тэмцээнд шилдэг наймд шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2024-01-23
Бельги улсад эмэгтэйчүүдийн снукер биллиардын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Дэлхийн чансааны 50 дугаарт эрэмбэлэгдэж буй Б.Нарантуяа тус тэмцээний шигшээ наймд шалгарчээ. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа ахиулах боломжтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Б.Нарантуяа хэсгийн тоглолтод дэлхийн чансааны тавд эрэмбэтэй Английн тамирчныг 2:0-ээр, дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Энэтхэгийн тамирчныг 2:1-ээр, Бельгийн тамирчныг 2:0-ээр хожсон байна. Харин хасагдах шат буюу 16-ний нэгд дэлхийн чансааны 21-т эрэмбэтэй Хонгконгийн тамирчныг 3:1-ээр буулган авч, наймны нэг шигшээ тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Тайландын тамирчинд 3:0-ээр хожигджээ. Мөн манай тамирчин Ш.Энхцэцэг WWS-н анхны тэмцээнээ эхлүүлж, хэсэгтээ хоёр хожигдол, нэг хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Тэдний дараагийн тэмцээн Албани улсад болох эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн байх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.