images

Өмнөговь аймаг тэмээний тоогоор улсад тэргүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-23

   Манай улс 2023 онд 473.9 мянган тэмээ тоолуулж, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өсжээ. Үүний дотор Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5 мянга, Баянхонгор 48.9 мянга, Говь-Алтай 47.4 мянга, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний таван байранд жагсаж байна. Манай улс 1954 онд 895 мянга гаруй тэмээ тоолуулснаараа дээд амжилт тогтоож байсан түүхтэй. Мөн Баянхонгор аймаг энэ сарын эхээр “Ламын гэгээний улаан тэмээ”-г үүлдрээр батлуулсан бөгөөд Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдэр, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшил, Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”, Ховд аймаг “Дөргөний тэмээ”-гээ “Омог” болгон батлуулахаар ажиллаж байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Сүрэн

    Тэмээгээ хайрлан өсгөцгөөе

    2024-01-24

    Хариулах (0)