Түүх, соёлын дурсгалт 165 зүйлийг сэргээн засварлажээ
Чихэнд чимэгтэй
2024-01-23
Соёлын өвийн үндэсний төв өнгөрөгч онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ. Энэ ажилд тус төвийн 14 ажилтан оролцсон бөгөөд 41 ширхэг уран зураг, 32 баримал, 28 даавуу болон зөөлөн эдлэл, 17 металл, 16 мод, 11 арьс, 10 танка, 7 цаас, 3 чулуу зэргийг сэргээсэн байна. Харин эдгээрээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд хамаарах Монголын Үндэсний номын сангийн тав, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн долоо, нийт 12 ширхэг, Чойжин ламын сүм музейн 6 ширхэг гээд нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварласан байна. Иймд Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-ны өдөр “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг ажилчиддаа зориулан дэлгэжээ. Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон тавьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.