images

Монгол улс датаны үнээр дэлхийд 30 дугаарт, хурдаар 146 дугаарт жагсаж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-22


   Их Британийн "Existent" компани дэлхийн улс орнуудад датаны үнэ болон хурд хэд байгаа талаар ээлжит судалгааны тайлангаа танилцууллаа. Тус тайланд дурдсанаар манай улс нэг гигабайт датаны үнээр дэлхийд 30 дугаарт жагсаж байгаа буюу дата хямд орны тоонд орж байна. Манайд нэг гигабайт дата дунджаар 0.38 доллар байгаа нь Хятад, Малави улсынхтай адил ажээ. Гэвч хурд нь секундэд 16.40 мегабит байгаа тул 200 гаруй орноос 146-д жагсав. Харин Хятад улс 156 дугаарт оржээ. Датаны хурд дэлхийд дунджаар секундэд 46.79 мегабит байна. Дэлхийн орнуудын 37 хувьд нэг гигабайт датаны үнэ нэг доллароос бага байгаа бол үлдсэн улс оронд үүнээс үнэтэй байна. Харин дэлхийн хамгийн хямд дататай орон нь Израиль (0.14 доллар), хамгийн үнэтэй нь Зимбабвэ (43.75 доллар) бол дэлхийн дундаж нь 2.61 доллар болж өмнөх жилийнхээс 16.3 хувиар буурсан дүнтэй байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.