Д.Цолмон тэргэнцэртэй сэлэмний УАШТ-д гурван жил дараалан түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-01-22
УАШТ анх зохиогдож эхэлснээс буюу 2022 оноос хойш аваргалж ирсэн тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчин Д.Цолмон энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүллээ. Тэрбээр ийнхүү тус тэмцээнд гурван жил дараалан аварга болж байна. Өчигдөр болсон энэ тэмцээнд эмэгтэйчүүдээс С.Оюундарь гурав дахь, Б.Бадамханд хоёр дахь медалиа авч, Ж.Нарантунгалаг медалийн тавцанд анх удаагаа гарчээ. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн түрүүлж, Б.Пүрэвсүрэн, А.Дөлгөөн нар улсын аваргын анхны медалиа гардаж, Н.Булган хоёр дахь хүрэл медалиа хүртсэн байна. Энэ удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Олимпын эрхийн оноо олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхээ авав. Холбоодын нэгдсэн УАШТ-ий тэргэнцэртэй туялзуур сэлэмний тэмцээн өчигдөр өндөрлөсөн бол өнөөдөр бадминтон, модон барилдаан, хүндийн өргөлтөөр үргэлжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.