Монгол улс Иран, АНУ-тай тээврийн салбарт хамтран ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-01-22
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Ираны Элчин сайд М.Бахтиартай өнгөрөгч ням гарагт Бээжин хотноо уулзаж хоёр улсыг төмөр зам, агаар, хуурай замаар холбосон маршрут гаргах талаар санал солилцжээ. Ираны тал уг санаачлагыг бүрэн дэмжихээ илэрхийлж, хоёр улс тээврийн салбарт хамтран ажилласнаар гадаад худалдаа өргөжин тэлэхийг онцолсон байна. Өнгөрсөн онд манай улс Иран, ОХУ, Хятадад мах, махан бүтээгдэхүүн хамгийн их нийлүүлсэн юм. Мөн Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, АНУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр ухаалаг тээврийн систем хөгжүүлэх, зам тээврийн салбарт шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, энэ салбарт АНУ-аас хөрөнгө оруулалт татах, ачаа тээврийн төлөвлөлт, аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтрах боломжтой болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.