Альцхаймерын өвчтэй эр эхнэртээ зориулан дуу бичжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-22
Саяхан Альцхаймерын өвчтэй гэж оношлуулсан Их Британийн иргэн, кантри дуучин Мик Смит тэнэгрэх өвчтэй хүмүүсийг дэмжих бүлгэмийн үйл ажиллагаанд оролцохдоо, эхнэртээ зориулан бичсэн дуугаа дуулжээ. Тэрбээр өвчнийхөө улмаас эхнэрээ гэх хайраа мартахгүйгээр санаж байхын тулд “Always Together” буюу “Үргэлж хамтдаа” гэдэг дуу бичсэн байна. М.Смит эхнэр Дианатайгаа 60 гаруй жил ханилжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт ийм өвчтэйгөө мэдсэн дуучин “Диана миний ертөнцөөс яг одоо яваад өгвөл би цаашаа тэсэхгүй” гээд, эхнэртээ зориулан дуу бичиж, түүнийгээ санаж байх явдал өөрт нь тун чухал болох тухай ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.