images

Монгол цэргүүд 47 орны энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд тэргүүн байр эзлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-22


   Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд 47 орны энхийг сахиулагчдын дунд явагдсан маршийн тэмцээнд багийн дүнгээр тэргүүллээ. Тус тэмцээнд нийт 230 гаруй алба хаагч 25 км замыг 10 кг ачаатайгаар туулан аваргуудаа шалгаруулахад манай 12 монгол алба хаагч төрөл тус бүртээ эхний 10-т орсноор нийлбэр дүн нь ийм болжээ. Тухайлбал, 40-өөс доош насны эрэгтэй цэргүүд дундаас дэд байранд Ч.Март, гуравдугаар байранд Б.Олзмөнх, тавдугаар байранд Э.Даваажамц нар шалгарсан бол 40-өөс дээш насны эрэгтэй цэргүүдээс дэд байранд Т.Манлайбаатар шалгарчээ. Харин 40-өөс доош насны эмэгтэй цэргүүдээс тэргүүн байрыг Э.Булган, дэд байрыг Н.Ууганцэцэг, гуравдугаар байрыг П.Оюунзаяа, тавдугаар байрыг Ц.Долгорсүрэн нар тус тус эзэлсэн байна. Түүнчлэн 40-өөс доош насны эмэгтэй алба хаагчдаас М.Болор-Эрдэнэ гуравдугаар байранд шалгарснаар Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан дахь нийт цэнхэр дуулгатнуудыг манлайлжээ. Мөн XIII ээлжийн цэргийн багийн тэргүүн ахлагч Т.Хатантөмөр, тасгийн дарга З.Бат-Оргил нарыг тэмцээний зохион байгуулагчид шилдэг дасгалжуулагчаар тодруулсан байна.   

Гэрэл зургийг: ЗХЖШГ

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.