Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлага бэлэн боллоо
Чихэнд чимэгтэй
2024-01-22
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулахаар болсон билээ. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн шалгалт болон өдөр тутмын ажлын хэрэгцээнд зориулсан “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал", ЕБС-ийн багш нарт зориулсан “Монгол бичгийн гарын авлага” болон “Монгол бичгийн заах аргын зөвлөмж” гэсэн гурван бүтээл бэлэн болжээ. Эдгээр номыг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн МУИС, МУБИС болон МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин, хэлний салбарын эрдэмтэд, багш нар хамтран бүтээсэн бөгөөд Боловсролын яам санхүүжүүлсэн байна. Улмаар Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцэн баталж, номын нээлт энэ сарын 19-ний өдөр Шинжлэх ухааны академийн их танхимд болжээ. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй. Тус ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгасан дөрвөн зорилт, 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хуваан хэрэгжүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.