images

Япон: 1830 долларын үнэтэй шоколадан цайз худалдаанд гарсан өдрөө дуусав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-22


   Японы чихэр үйлдвэрлэгч “Meiji” компани нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн хийж "Amazon" сайтаар худалдаанд гаргатал тэр өдөртөө зарагджээ. "Lego" тоглоомтой төстэй энэ бүтээгдэхүүн нь олон зуун мянган чихэр, шоколадыг эвлүүлэн бүтээдэг цайз юм. Компани нэгдүгээр сарын 16-ны өдөр ердөө таван ширхэг бүтээгдэхүүнийг "Amazon"  дээр тавьсан бөгөөд өдөртөө зарагдаад зогсохгүй олон нийтийн сүлжээнд хүмүүсийн ярианы нэг сэдэв болжээ. Цайзыг бүтээх 39 төрлийн чихрийг захиалагчийн гэрт хүргэхэд 16 хайрцаг болдог аж. Учир нь, чихрүүдийг угсарч цайз босгоход хоёр метр урт, хоёр метр өргөн, нэг метр өндөр болох юм. Цайз бүтээх чихэр, шоколад нийтдээ есөн килограмм хүнд, 272 мянган иен буюу 1830 долларын үнэтэй байжээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.