Дархан хотод шинэ автобус явж эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-22
Дархан хотын нийтийн тээвэрт ирэх хоёрдугаар сарын 1-нээс шинэ цахилгаан автобуснууд явж эхэлнэ. Тодруулбал, Хятад улсын "Skywell" үйлдвэрийн 2023 оны шинэ загварын 20 ширхэг автобусыг эхний ээлжинд тус аймагт нийлүүлсэн байна. Уг автобус нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх шат, суудалтай, дотор болон гадна камерын иж бүрэн системтэй, дөрвөн ширхэг цэнэглэх төхөөрөмжтэй, нэг удаагийн бүтэн цэнэгээр 400 км явах хүчин чадалтай ажээ. Шинэ автобусаар том хүн 500, хүүхэд 300 төгрөгөөр зорчино.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.