images

Залуучуудын зуны Олимпыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-22


   Ази тивд анх удаа зохион байгуулагдаж буй “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимпын наадамд Монголын багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдон ажиллаж байгаа билээ. Тэрбээр энэ сарын 19-ний өдөр Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж Азийн наадам болон Залуучуудын зуны Олимпыг Монгол улсад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Т.Бах уг саналыг нааштай хүлээн авч, судалж үзэхээ мэдэгдсэн байна. Сайд Б.Батцэцэг мөн Дэлхийн бадминтоны холбооны дэд ерөнхийлөгч Патама Лисвадтракултай уулзаж, энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад урьжээ. “Канвон 2024” наадам энэ сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улс түүхэндээ хамгийн өргөн буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын багийн салхийг хагалж өчигдөр биатлоны тамирчид тэмцээнээ эхлүүлжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.