Байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад 200 кг хужир дөхүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-01-19
Завхан аймгийн нутаг Отгонтэнгэр орчмын Улсын тусгай хамгаалалттай газарт цасны зузаан тал газартаа 30 см, ой модонд 60 см орчим болж өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Иймд тус аймгийн Идэр сумын байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүд хамтран хяналт шалгалт хийх үеэрээ ан амьтдад 200 кг хужир дөхүүлжээ. Байгаль хамгаалагчид улсын тусгай хамгаалалттай Ямаатын Алаг хад, Үстийн дэнж гэсэн хоёр газарт хужрыг мориор зөөж тавьсан бөгөөд 2023 оны зун хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер суурилуулсныг авч шалгасан байна. Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг амьтны дүрс бичигдсэнээс мэргэжилтнүүд таван байршилд 44 бүл согоо, найман байршилд 10 буга, хоёр бор гөрөөс бүртгэснийг Отгонтэнгэрийн УТХГ-аас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.