images

Төрийн цахим санд байгаа мэдээллийг цаасаар нэхэхийг зогсооно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-19


   УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн онд Засгийн газарт хэд хэдэн үүрэг өгсний нэг үр дүн нь НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн явдал юм. Тухайлбал, 2023 онд бүртгэсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг НӨАТ-ын хэрэглэгчийн системд автоматаар оруулснаар ийм хэмжээний цаасыг хэмнэжээ. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн и-баримтыг шууд бүртгэдэг болоод байна. Тэгвэл энэ оноос “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд болон “UB CAB”, “Shoppy” компаниуд үүнд нэгдэж байна. Түүнчлэн тус байнгын хороо цахим шилжилттэй холбоотой хуулийн 109 нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 12-ны өдөр батлуулсан юм. Ингэснээр технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэхээс гадна цахим баримтыг цаасан баримттай ижил түвшинд хүлээн зөвшөөрөх ажээ. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” системд орсон мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй байх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 800 мянган иргэн цахим тоон гарын үсгээ аваад байна. Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.