images

Халимаг дуучин Ховд аймагт тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-19


   ОХУ-ын Халимагийн дуучин, жангарч Ш.Бадамхаалга буюу Дмитрий Шагаев Ховд аймагт тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь дуучин С.Жавхлангийн санаачлан хэрэгжүүлсэн "Хамаг Монгол" төсөлд оролцож байсан бөгөөд "Алтайн тэнгэрлэг оршихуй Номтын өргөө" ТББ-ын урилгаар Ховд аймагт очсон байна. Энэ талаараа тэр нутгийн иргэдтэй уулзах үеэрээ "Намайг их холоос хүндэтгэн урьсанд баярлалаа. Үсэрсэн цус, тасарсан мах элэг нэгт ахан дүүстэйгээ уулзаад ямар сайхан юм болж байна аа. Та бүхэндээ сайн сайхныг ерөөе" хэмээгээд уран бүтээлээсээ сонирхуулжээ. Өчигдөр түүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээж авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна. Ш.Бадамхаалга нь өнгөрөгч мягмар гарагт Булган сумын Соёлын төвд "Мэндүүт, далай их торгууд түмэн минь" тоглолт хийсэн бол энэ сарын 22-ны 19 цагаас Ховд аймгийн Хөгжимт драмын театрт тоглохоор болжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.