images

Монголд гадаадын 99 орны иргэн хөдөлмөр эрхэлж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-19


   Манай улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар гадаадын 99 орны 6.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр болон цалин хөлс, орлого олох зорилгогүй, сайн дурын ажил эрхэлж байна. 2022 оныхтой харьцуулахад энэ тоо 2023 онд 2.5 мянга буюу 64.4 хувиар нэмэгджээ. Гадаад ажилчдын 5.5 мянга нь эрэгтэйчүүд байгаа бол нэг мянга нь эмэгтэйчүүд аж. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 49.2 хувь нь Хятад улсынх байгаа бол үлдсэн нь Энэтхэг, Орос, Филиппин, АНУ, Өмнөд Солонгос, Туркийн иргэд ажээ. Харин насны хувьд 35-39 болон 20 хүртэлх насныхан түлхүү байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.