Дархан-Уул: Усыг 98 хувиар цэвэршүүлэх байгууламжтай боллоо
Чихэнд чимэгтэй
2024-01-19
Хоногт 8000-24000 м3 бохир усыг 98 хувиар цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж Дархан-Уул аймагт ашиглалтад орлоо. Монгол улсад анхдагч болж буй тус байгууламжаас гарсан усыг үйлдвэрлэлд дахин ашиглаж, ногоон байгууламж услахаас гадна бохир уснаас гарах лагийг дахин боловсруулж био хий, сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой ажээ. 2016 оноос эхэлсэн "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төслийн хүрээнд хуучин цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчилсэн байна. Ингэхдээ гурван насос станцыг засварлаж, нийт есөн километр шугамыг шинэчилснээр бохир ус хүлээн авах боломжийг долоо дахин нэмэгдүүлжээ. Мөн уг байгууламжийг төвийн дулааны сүлжээнд холбосон байна. "Дархан-Ус суваг" компанийн харьяа тус цэвэрлэх байгууламж нийтдээ 41 барилгаас бүрдэж байгаа бөгөөд 50 орчим ажилтантай юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн “DBS TV”.
Гэрэл зургийг: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.