images

Улаанбаатар хот Сүбээдэйн гудамжтай болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-19


   Улаанбаатар хотын Нэрийн комисс хуралдаж хоёр газрыг Сүбээдэй баатрын болон Лондоны гудамж гэж нэрлэхээр тогтон "Зарим гудамжинд нэр өгөх тухай" тогтоолын төслийг НИТХ-д өргөн мэдүүллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг болох Нарны гүүрээс зүүн тийш Нарны хорооллын урдуур Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш Нарны замын нүхэн гарц хүртэлх 1.8 км авто замыг Лондоны, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших Шагайн харвааны байрны зүүн тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөнөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талаар Махатма Гандигийн гудамж хүртэлх 0.5 км авто замыг Сүбээдэй баатрын гудамж болгох ажээ. Учир нь, энэ онд Монгол, Их Британи улсуудын найрамдалт харилцааны 60 жилийн ой тохиож байгаа тул Гадаад харилцааны яам, Их Британийн Элчин сайдын яамнаас нийслэлийн аль нэг гудамжийг Лондоны гудамж болгох хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргажээ. Харин зураач, түүхч Т.Энхбаатар Урианхан овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатрын мэндэлсний 850 жилийн ой ирэх онд болох тул мөн тийм хүсэлт ирүүлснийг зөвшөөрсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    great

    goy goy

    2024-01-20

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.