Үндэсний номын санд Япон улс ном хандивлав
Чихэнд чимэгтэй
2024-01-18
Японы Засгийн газрын “Ниппон" сангаас хэрэгжүүлдэг “Read Japan” төслийн ном хандивлах ёслол Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд өчигдөр боллоо. Тус ёслолд Японы ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Т.Катонада оролцон, хандивласан номын батламжийг гардууллаа. “Ниппон" сан нь 2008 оноос эхлэн “Read Japan” төслөөр дамжуулан Японы улс төр, түүх соёл, эдийн засгийн тухай зөвхөн англиар бичсэн судалгааны ном бүтээлийг гадаад орны нийтийн номын сан, судалгааны хүрээлэнгүүдэд захиалгын дагуу нийлүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд 2021 оны зургаадугаар сарын байдлаар нийт 138 орны 1130 байгууллагад ном нийлүүлээд байгаа гэнэ. Харин Монголын Үндэсний номын сан нь “Read Japan” төсөлд хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд эхний жил 14, хоёр дахь жил 53 нийт 67 номыг захиалан хүлээж аваад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.