“Samsung” компанийн “S24 Ultra” гар утас гадаад дуудлагыг шууд орчуулна
Анд нөхдийн мэдээ
2024-01-18
Өмнөд Солонгосын “Samsung” компани лхагва гарагт “Galaxy” загварын хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудаа АНУ-ын Калифорниа мужийн Сан-Хосэ хотод танилцууллаа. Тэдгээр гар утсыг хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн бөгөөд энэ талаар компанийн захирал Т.М.Ро “Хиймэл оюун ухаан гар утасны үйлдвэрлэлд томоохон өөрчлөлт оруулна” гэжээ. Тухайлбал, “S24 Ultra” гар утас гадаад хэлээрх яриа, бичвэрийг шууд орчуулах чадвартай аж. Одоогоор тус утсанд суурилуулсан хиймэл оюун ухаан 13 хэлийг орчуулах боломжтой гэнэ. Мөн “Google” компанитай хамтран хэрэгтэй мэдээллээ зураг, энгийн хэлц үгээр хайж олоход хялбар болгожээ. Түүнчлэн камераар авсан зургийн арын дэвсгэрийг арилгах, эсвэл өөр дүрсээр солих боломжтой болсон байна. Шинэ гар утаснуудыг энэ сарын 31-нээс худалдаанд гаргах бөгөөд “Ultra” загварынх нь үнэ 1299 доллароос эхэлж байгаа аж. Олон улсын дата корпорацийн мэдээлснээр “Samsung” компани өнгөрсөн онд 234.6 сая ширхэг гар утас борлуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.