images

Өвлийн спортын ахмад тамирчин Итали улсад төрийн далбаагаа мандууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-18


    Италийн Ломбардиа мужид энэ сарын 12-ны өдөр эхэлсэн Дэлхийн мастеруудын өвлийн III наадамд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас тус наадамд цана, тэшүүрийн төрлөөр Ц.Оюунцэцэг ахлагчтай 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Тэгвэл гүйлтийн тэшүүрээр 500 метрийн зайд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин бөгөөд 2015 онд тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн төрөлд алтан медаль хүртэж байсан бол 2020 онд Австри улсад 5000 метрийн төрөлд мөнгө, 3000 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртэж байв. Энэ удаагийн наадам ням гарагт өндөрлөнө. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.