Ирландын монголчуудын байгуулсан хамтлаг анхны тоглолтоо хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-18
Ирландын Даблин хотноо ажиллаж амьдардаг монгол залуусын байгуулсан язгуур урлагийн “Хуур” хамтлаг анхны тоглолтоо хийх гэж байна. Өнгөрсөн онд хамтлагаа байгуулж, монгол уран бүтээлчдийн аялгууг тоглон CD бичүүлсэн тэд энэ сарын 20-нд Даблин хотын 874 жилийн түүхтэй “St.Andrew’s Parish Church” сүмд тоглох ажээ. Сар шинийн баярт зориулж буй тоглолтын тасалбар 25 еврогийн үнэтэй байна. Хамтлагийг морин хуурч, хөөмийч Б.Алтангэрэл, хөгжимчин, хөөмийч Б.Баярбаясгалан, ятгач Б.Идэрмаа, морин хуурч Г.Энхбат, М.Итгэлтөгс болон их хуурч Грахам Хэйни, бүжигчин М.Анужин, хөгжимчин Б.Будгарав нар байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.