Монгол улс дэлхийн 81 улсад бараа экспортлов
Чихэнд чимэгтэй
2024-01-18
Манай улс өнгөрөгч 2023 онд 15.2 тэрбум долларын бараа, түүхий эд экспортод гаргаж, 9.2 тэрбум долларын өртөг бүхий бараа импортоор авчээ. Ингэхдээ 81 улсад бараа экспортолсны дотор БНХАУ-д 13.8 тэрбум доллар, Швейцарт 670 сая доллар, БНСУ-д 150 сая доллар, ОХУ-д 110 сая долларын бүтээгдэхүүн тус тус гаргасан байна. Үүнд Хятад улс манайхаас нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос голчлон худалдаж авсан бол Швейцар алт, БНСУ алт, молибдений хүдэр, самнасан ноолуур болон сүлжмэл хувцас ихээр авчээ. Түүнчлэн экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүнээс эрдэс бүтээгдэхүүн 2.6 тэрбум ам.доллароор буюу 24.7 хувиар, амьд мал, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 134.5 сая ам.доллароор буюу гурав дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.